Сүүлийн үед иргэд нийгмийн цахим сүлжээнд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт орших Жаргалант голын нэрийг Жарганат, Жаргант хэмээн буруу нэрлэх явдал гарч байгаа аж. Иймд Газар зохион байгуулалт, геодез зураг зүйн газар уриалга гаргажээ. Уриалгад “Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор тус голын нэрийг Жаргалант гэж баталсан тул албан ёсны газар зүйн нэрээр нэрлэн, хойч үедээ үлдээцгээе” гэжээ.

