Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24/34 дугаар тогтоолын дагуу “102 Police” аппликэйшнээр зөрчил илгээсэн иргэнд урамшуулал олгох журам 2025 оны 11-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Урамшууллыг 2026 оны 1-р сарын 20-ны өдөрт багтаан олгоно.
Иймд урамшуулал хүлээн авах дансныхаа /IBAN/ дугаараа уг апп-д бүртгүүлэх зааврыг хүргэж байна.
- Алхам 1: “102 Police” аппликэйшнд нэвтэрч “Миний мэдээлэл” хэсэгт утасны дугаараа баталгаажуулж, IBAN дугаараа оруулна.
- Алхам 2: Өөрийн ашигладаг буцаан олголт авах дансны дугаараа үнэн зөв оруулснаар буцаан олголтоо авах боломжтой.


