Аймгийн начин цолтой бөхчүүдийн барилдаан болно


Сэлэнгэ аймгийн үндэсний бөхийн холбоо аймгийн начин цолтой бөхчүүдийн барилдаан зохион байгуулахаар боллоо. Тус аймгийн Баянгол сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Болдбаатар уг барилдааныг ивээн тэтгэж буй аж.

Баянгол сумын БТСГ-ын зааланд 2026.01.25-ны 13:00 цагт болох тус барилдаанд зөвхөн аймгийн начин цолтой бөхчүүд зодоглоно. Энэ барилдаанд түрүүлсэн бөхийг 3 сая, үзүүрлэсэн бөхийг 2 сая, их шөвөгт үлдсэн бөхчүүдийг 1 сая, бага шөвөгт үлдвэл 500 мянган төгрөгөөр мялаах юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *