Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Б.Н нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэр бүхий аж ахуй нэгжээс ирүүлсэн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт баригдах уул уурхайн баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгуулах хүсэлтийг хэлэлцэж, тухайн өдрөө цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг баталсан байна.
Мөн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эхнэрийн үүсгэн байгуулсан нэр бүхий аж ахуйн нэгжтэй ган голтой хөнгөн цагаан дамжуулагч утас нийлүүлэх 5,5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээг байгуулж өөртөө давуу байдал бий болгосон. Мөн түүний гэрт хийсэн нэгжлэгээр 10,600 ам доллар, 11,600 юань, 300,000 вонн, 3,440 евро, хамаарал бүхий этгээдийнх нь гэрээс 70,000 ам.доллар буюу нийт 350 орчим сая төгрөг илэрсэн ба уг мөнгөний эх үүсвэрийг тогтоох, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар АТГ-аас мэдээллээ.
Энэ тохиолдолд,
ЭХТА-ийн 18.6.1 1. Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсен, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.1.2 Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ., дахь хэсэгт заасан хэрэг бүртгэлтийн хэрэг.
