Венесуэлийн Нобелын шагналтан медалиа Трампад өгчээ


Венесуэлийн Сөрөг хүчний намын тэргүүн, Нобелын энхтайвны шагналт Мариа Корина Мачадо өчигдөр Цагаан ордонд Трамптай уулзав. Уг уулзалтынхаа үеэр тэр Нобелын медалиа Трампад гардуулж өгсөн гэж мэдэгдлээ. Трамптай уулзсаныхаа дараа тэрээр “Өнөөдөр венесуэлчүүдийн хувьд түүхэн өдөр тохиож байна” гэж хэлсэн байна. Тэд анх удаа биечлэн уулзаж байгаа юм. Хоёр долоо хоногийн өмнө АНУ-ын арми Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсны дараа Мачадо Трампад талархаж байгаагаа, мөн Нобелийн энхтайвны шагналаа дамжуулж өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв.

Мачадо өөрт нь медалиа гардуулж өгсөн талаар Трамп сошиал медиа дээр “Энэ бол харилцан хүндлэлийн гайхалтай илэрхийлэл байлаа᠌” гэж бичсэн байна.

Цагаан ордноос гарсныхаа дараа Мачадо гадаа зогсож байсан дэмжигчдэдээ хандаж, испани хэлээр ᠌”Бид Ерөнхийлөгч Трампад найдаж болно᠌” гэж хэлжээ. Үүний дараа Мачадо сэтгүүлчдэд хандаж, англи хэлээр “Манай улсад эрх чөлөө авчрахад чухал үүрэг гүйцэтгэснийг нь үнэлж би Нобелын энхтайвны шагналын медалийг АНУ-ын Ерөнхийлөгч Трампад гардуулж өгсөн᠌” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *