Энэ жилийн тухайд Цагаан сарын баярын эхний 3 өдөр лхагва, пүрэв, баасан гарагт таарч буй. Харин 2-р сарын 17-нд битүүн. Энэ нь ажлын өдөр таарч байгаа юм. Иймд 2-р сарын 17-ны өдрийг 2-р сарын 28-ны амралтын өдөрт шилжүүлэн ажиллах талаарх иргэдийн саналыг “Е-Mongolia” системээр авч эхэлжээ. Санал асуулга 2026.01.20-ны өдөр 23:59 цагт хаагдах юм байна. Саналаа өгөх заавар:
• E-Mongolia системд нэвтрэн орно.
• Profile хэсэгт байрлах “Санал асуулга “цэс рүү орно
• Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулгыг сонгоно.
• Дээрх 2 сонголтоос аль нэгийг нь сонгож, илгээх товч дарна
• Таны санал амжилттай илгээгдэнэ.
