Крикетийн ДАШТ-ий цомыг өнөөдөр үдлээ


Энэтхэг, Шри-Ланк улсад 2-р сарын 7-ноос 3-р сарын 8-ны хооронд крикетийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ удаагийн ДАШТ-д шилдэг 20 улсын оролцох эрх авчээ. 2028 оны Лос-Анжелесын олимпын хөтөлбөрт крикет багтсан юм.

Крикетийн ДАШТ-ий цомыг эрх авсан цөөн оронд аялуулдаг уламжлалтай. Монголын крикетийн холбоо эл эрхийг авч, Катар, Оман, Балба, Бахрейн улсын дараа Монголд авчраад байна. 1-р сарын 14-нд Улаанбаатарт авчирсан уг цомыг Монголын крикетийн холбоо Сүхбаатарын талбайд хүлээн авч, олон нийтэд танилцуулах ёслол зохион байгуулсан юм.

Тус цомыг 1-р сарын 15-ны 18:00-20:00 цагийн хооронд Чингис хаан үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд байрлуулжээ. Түүнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Крикетийн талбай, Чингисийн морьт хөшөө, “Гандантэгчэнлин” хийд, Чингис хааны хүрээ цогцолборт аялууллаа. Өнөөдөр уг цомыг Монгол Улсаас дараагийн улс руу нь үдэн гаргалаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *