Холимог оддын багийг Э.Батмагнай, Б.Орхонбаяр нар ахалж байна


Монголын сагсанбөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын холимог оддын тоглолт өнөөдөр 17:00 цагаас “М банк арена”-д эхэлнэ. Холимог оддын тоглолтод урлаг, спорт, нийгмийн салбарын 22 хүн оролцох юм. Өрсөлдөх 2 багийг улсын арслан Э.Батмагнай, Б.Орхонбаяр нар ахалж байна.

Улсын арслан Э.Батмагнайн баг

  • Улсын харцага Б.Зоригтбаатар,
  • Гавж Д.Нямсамбуу,
  • Жүжигчин Х.Цасчихэр, Э.Мөнхтөр,
  • Артист Rutuu,
  • Шатрын их мастер С.Билгүүн, Б.Мөнгөнтуул,
  • Паралимпын аварга У.Сүрэнжав,
  • Холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ,
  • Мисс Ц.Аззаяа.

Улсын арслан Б.Орхонбаярын баг

  • Юүтүбэр Б.Түшиг,
  • Аймгийн хурц арсан Д.Алтанцоож,
  • Контент бүтээгч Ким Бү Ёон,
  • Шог зураач С.Цогтбаяр,
  • Жүдо бөхийн тамирчин А.Адьяасүрэн,
  • Холимог тулаанч, Гавьяат тамирчин Б.Энх-Оргил,
  • Мисс Э.Номинзул,
  • Шатрын их мастер Т.Мөнхзул,
  • Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан,
  • Өсвөрийн тамирчин Э.Булгантамир.

Маргааш Үндэсний дээд лигийн бүх оддын тоглолт болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *