Энэ сарын 20 хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарна


Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20 хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, говь болон талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Иймд малчид, иргэд, тээвэрчид:

  • Цаг агаарын богино хугацааны урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах
  • Хол, ойрын замд гарахдаа тухайн газар орны онцлогийг судалж, шаардлагагүй бол замд гарахаа түр азнах
  • Хувийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, дулаан хувцаслах, машин техник хэрэгслийн бүрэн, бүтэн байдлыг хангах
  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах
  • Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх
  • Бага насны хүүхэд, өндөр настан, тусгай хэрэгцээт иргэдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх
  • Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автотээвэр хийхгүй байх
  • Гадаа удаан зогсохгүй, олон цагаар ажиллахгүй байх
  • Баталгаат зам гарцаар зорчих зэргээр аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *