Үндэсний өвлийн спортын наадмын шигшээ тэмцээн Хандгайтад болно


Монголын үндэсний өвлийн спортын наадмын мөсөн шагай, мөсөн сур харвааны шигшээ тэмцээн Улаанбаатар хотын Хандгайт дахь мөсөн гулгуурын талбай, Цонжинболдог дахь “Уухайн дуу” амралтын бааз гэсэн хоёр газарт энэ сарын 22-25-нд болно. Өнөөдрийн байдлаар өнөө жилийн наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 600 орчим тамирчин оролцохоо мэдүүлээд байгааг Биеийн тамир, спортын улсын хороо мэдээллээ.

Монголын үндэсний спортын наадмыг 1998 онд Биеийн тамир, спортын үндэсний төвийн дарга асан, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх санаачилжээ. 4 жил тутамд зохион байгуулдаг эл наадам эдүгээ 8 дахь удаагаа болох гэж байна. 2022 оны наадамд 21 аймаг, 9 дүүргийн нийт 426 тамирчин оролцжээ. Тэдний 126 нь мөсөн шагай харваанд, 300 нь мөсөн сур харваанд цэц сорьсон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *