92 даатгуулагчид 2.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгоод байна


Санхүүгийн зохицуулах хороонд 2025 онд даатгалын нөхөн төлбөртэй холбоотой нийт 475 өргөдөл, гомдол иржээ. Үүнээс 147-г нь хянан шалгаж, даатгуулагчдад 3.5 тэрбум төгрөг нөхөн олгохоор шийдвэрлэсэн байна. СЗХ-ны уг шийдвэрийн дагуу даатгалын компаниуд өнөөдрийн байдлаар 92 даатгуулагчид 2.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгоод буй аж.

Компаниуд даатгуулагчид нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзах, нөхөн төлбөр олгох хугацааг хэтрүүлэх, нөхөн төлбөрийн хувь хэмжээг багасгах зэрэг асуудал гаргадаг. Ийм тохиолдолд даатгуулагч СЗХ-нд хандаж, асуудлаа шийдүүлдэг юм. Даатгуулагчид нөхөн төлбөр олгуулахаар СЗХ-ны шийдвэр гарснаас хойш ажлын 10 хоногт тухайн компани маргаан үүсгэх боломжтой. Хэрвээ маргаан үүсгээгүй бол гэрээнд заасан хугацаанд хохирлыг барагдуулж, нөхөн төлбөр олгох ёстой. Харин даатгуулагчийн хохирлыг хугацаанд нь барагдуулаагүй, СЗХ-ны шийдвэрийг үл тоон, даатгуулагчид нөхөн төлбөр олгоогүй компаниудад зөрчлийн хэрэг нээжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *