Шатаж байсан байшингаас хоёр хүүхдийг эсэн мэнд гаргажээ


Онцгой байдлын алба хаагчид гал түймрийн дуудлагаар үүрэг гүйцэтгэх үедээ бага насны хоёр хүүхдийг гал түймрийн аюулаас авран хамгаалжээ. Өнөөдөр /2026.01.19/ өдрийн 10:17 цагт Чингэлтэй дүүргийн 19-р хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл ОБГ-т ирсэн ба дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 7х7 метр хэмжээтэй байшингийн галлагааны өрөөний дээвэр хэсэг шатаж байсныг шуурхай унтраасан байна. Гал түймрийг унтраах үед өрөөнд 8 настай эмэгтэй, 4 настай эрэгтэй хүүхэд байсныг авран хамгаалж, аюулгүй байдлыг хангажээ.

Сурагчдын амралт үргэлжилж байгаатай холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг ОБГ-аас анхааруулж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *