7 хоногт 48 гал түймэр гарчээ


Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 5, гал түймрийн 48 дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Алба хаагчид 35 иргэний аюулгүй байдлыг ханган, 2.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан тухай нийслэлийн Онцгой байдлын газар мэдээллээ. Цаг агаарын хүйтрэлтийн үед гэр хорооллын айл өрхийн галлагаа нэмэгддэг. Иймд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалган, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг ОБЕГ зөвлөж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *