Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан “Монгол Улсын Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө”-нд зааснаар харилцаа холбооны сүлжээн дэх 1хх дугаарлалт бүхий дугаарууд Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолоор 1ххх болж өөрчлөгдсөн байна. Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газрын одоо ашиглаж буй 110 тусгай дугаарыг 2026 оны гуравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл давхар ажиллуулах бөгөөд дээрх хугацаанаас хойш 110 дугаар хаагдаж, 1-110 дугаар ердийн горимоор урьдын адил ажиллах юм. Энэхүү өөрчлөлттэй холбогдуулан Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан чиг үүргийн хүрээнд 1-110 дугаарыг олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх, сурталчлах ажлыг Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж байна.
1-110 дугаар нь техник технологийн шинэчлэлийг ашигласан, олон улсын жишигт нийцсэн, авлигын талаарх мэдээллийг аюулгүй, шуурхай, нууцлал хангаж өгөх, хүлээн авах боломжийг бүрэн бүрдүүлснээрээ давуу талтай аж.
