Монгол Улсын Ерөнхий сайд Г. Занданшатар, Монгол Улсын Шадар сайд Т. Доржханд, Сангийн сайд Б. Жавхлан нар Швейцарын холбооны улсын Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалтад оролцож байна.
Энэ удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулган “Яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь (A Spirit of Dialogue)” сэдвийн дор болж буй бөгөөд 100 гаруй улсын 3000 гаруй төлөөлөгч оролцож, дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, ногоон шилжилт, уур амьсгалын өөрчлөлт, хиймэл оюун ухаан болон дижитал технологийн зохистой хэрэглээ зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Монгол Улсын Сангийн сайд Б. Жавхлан чуулга уулзалтын хүрээнд “Санхүүгийн эрин”, “Банкны салбарын хурдасгал”, “Шинэ эдийн засгийн найдвар ба түгшүүр” “Дэлхийн өрийн дарамт”, “Нүүрстөрөгчийн ялгарлын шилжилтийг хэрхэн санхүүжүүлэх вэ?”, “Доллароос татгалзах уу, дахин долларжих уу?” сэдэвт салбар хуралдаанд оролцоно.


One response to “Давосын чуулган “Яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь” сэдвийн дор өрнөнө”
Олон улсын бага хурал, форум, чуулган ба семинарууд нь бүгд л онгоцны бизнесийг тэтгэдэг. Иймэрхүү хурлаар юу ч шийддэггүй.