Замын-Үүд чиглэлийн автобусны тасалбарыг онлайнаар захиалах боломжтой


Нийтийн тээврийн бодлогын газраас дараах мэдээллийг ирүүллээ. 2025 оны 12-р сарын 25-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн автобус Замын-Үүдийн чиглэлд зорчдог болсон. Мягмар, пүрэв, бямба гарагт хоёр талаасаа зорчих бөгөөд та бүхэн тасалбараа цахимаар болон Autobox АТҮТ аппликейшнээр захиалаарай.

Цахим хаяг: https://eticket.transdep.mn/

Тасалбарын үнэ,

  • Том хүн – 66.200 төгрөг
  • Хүүхэд – 33.100 төгрөг

Түүнчлэн өнөөдрийн /2026.01.20/ байдлаар нийтийн тээврийн 1164 автобус иргэдэд үйлчилж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *