Хаврын тэргүүн цагаан бар сарын есөн улаан шар луу өдөр


Аргын тооллын 2 сарын 23, Сумъяа гараг. Билгийн тооллын 6, Гоё хүүхэн одтой, шар луу өдөр. Өдрийн наран 7:45 минутад мандан 18:26 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бутээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Дашням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *