Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын 108 төвийн дугаар цахилгааны хязгаарлалтын улмаас түр хугацаанд ажиллахгүй талаар тус төвөөс мэдээллээ. “Өнөөдөр /2026.01.20/ өдрийн 12:45 цагаас хойш 108 шугам дуудлага хүлээн авах боломжгүй тул хүүхдийн эрх зөрчигдсөн хүүхэд хамгааллын дуудлага мэдээллийг,
- 86865108
- 94865108 дугааруудад өгнө үү. Мөн цахим хаягийн чамбот хэсгээр мэдээлэл өгөх боломжтой” гэв.

