Аргын тооллын 2 сарын 16, Сумьяа гараг. Билгийн тооллын 29, Яруу эгшигт одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 7:57 минутад мандан, 18:15 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг. Эл өдөр эе, эвзэ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Сүлд тэнэж одно.