Өвлийн адаг шарагчин үхэр сарын дөрвөн ногоон хөхөгчин туулай өдөр


Аргын тооллын 2 сарын 10, Ангараг гараг. Билгийн тооллын 24, Онгоц одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 8:07 минутад мандан, 18:06 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биез энхрийлүүштэй. Түрэх лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Өвчин эмгэг ирнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *