Өвлийн адаг шарагчин үхэр сарын таван шар хөх бар өдөр


Аргын тооллын 2 сарын 9, Сумьяа гараг. Билгийн тооллын 23, Хонгорцог одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 8:08 минутад мандан, 18:04 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бумбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ, ундаа олно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *