Үхэр, хонины нөөцөлсөн 5000 тн мах худалдана


Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан энэ жил үхэр, хонины 5000 тонн махыг нөөцөлсөн байна. Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 410 хүнсний дэлгүүрээр өнөөдөр /2026.01.20/-өөс эхлэн жижиглэж худалдана. Үнийн хувьд хонины махыг 13 мянган төгрөг, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр борлуулах аж.

Өнгөрсөн жилүүдэд нөөцийн махыг гуравдугаар сараас худалддаг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасаж, үнийн хөөрөгдөл ихэссэн тул борлуулалтыг эрт эхэлж байгаа талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн мэдээлсэн юм. Мөн “Амар байна уу” Сар шинийн өргөтгөсөн үзэсгэлэн, худалдааны үеэр нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *