Ж.Төмөрбат: Ойрын жилүүдэд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх магадлалтай


Сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хязгаарлах, хууль бус эргэлттэй тэмцэх үйл ажиллагааны талаар ЦЕГ-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хар тамхитай тэмцэх албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Төмөрбат “НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албанд 2025 онд ойролцоогоор хар тамхитай холбоотой 500,000 орчим гэмт хэрэг бүртгэгдэж, 1200 тонн мансууруулах бодис хурааж авсан бол АНУ-д 100,000 орчим гэмт хэрэг бүртгэгдэж, үндэсний түвшинд онцгой байдал зарласан.

Европт кокаин болон синтетик мансууруулах бодисын нийлүүлэлт огцом өсөж, үнэ нь 50-100 хувь өндөр болсон. Мөн ойрын жилүүдэд Монгол Улсад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 7-20%, холбогдогчийн тоо 5-10%, сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын тоо 10-40% нэмэгдэх эрсдэлтэй” гэлээ.

Сүүлийн 9 жилд 13 улсаас Монгол Улсын хилээр ийм бодис нэвтрүүлсэн 89 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. БНХАУ, БНТУ, ХБНГУ-аас хар тамхи оруулж ирсэн хэрэг хамгийн их гарчээ. Нийт хар тамхины 37.9 хувийг газраар, 12.1 хувийг агаарын тээврээр, 50 хувийг шуудан илгээмжээр авчирсан байна.

Мөн гадаад улсын нийт 10 иргэн энэ төрлийн гэмт хэргээр Монгол Улсад ял шийтгэл эдэлж байгаа аж. Монгол Улсын нийт 47 иргэн БНХАУ, Солонгос, Турк, Герман, Лаос, Япон, Малайз зэрэг улсад ял шийтгэл эдэлж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *