Он гарснаас хойш 13 иргэн осголт, хөлдөлтийн улмаас амь насаа алдсан байна. Цагдаагийн байгууллагад нийт зургаан удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд шалгалтын ажиллагаа явуулахад, урьдчилсан байдлаар 47-67 насны иргэд байсан нь тогтоогджээ.
Мөн хоёр иргэн осгосны улмаас хөл, гарын хуруу хөлдсөн байдалтай эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн байна.
Түүнчлэн цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 2025 онд осголт, хөлдөлтийн улмаас иргэд амь насаа алдсан гэх 141 хэрэгт мөрдөн шалгалтын ажиллагаа явуулж байсан талаар мэдээллээ. Иймд иргэд та бүхэн хүйтний эрч чангарсан эдгээр өдрүүдэд өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлээрэй.
