ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоос сэтгүүлчид шатахууны асуудалтай холбоотой асуулт тавилаа. Үүнд “АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням гадаад томилолтоос хараахан ирээгүй байгаа. БНХАУ-д томилолтоор ажиллаж байгаад тэндээсээ ОХУ-руу ажиллахаар явсан. Хөрш улсуудад томилолтоор ажиллаж байгаа шалтгаан бол шатахууны асуудалтай шууд холбоотой. Шатахууны хомсдол үүсгэхгүй байх, нөөц хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудлаар айлчлал хийж ажилласан. Одоогоор шатахууны нөөц хангамж хэвийн, үнэ ханш тогтвортой байна. Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр шатахууны үнэ нэмэгдсэн талаар мэдээлэл гарсан. Энэ нь бодитой биш, худал мэдээлэл байсан” гэх хариулт өглөө.
С.Бямбацогт: Шатахууны үнэ нэмэгдсэн гэх мэдээлэл худал
