Хүйтний эрч чангарсан эдгээр өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдалд тохируулан хувцаслаж, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэж, удаан хугацаагаар гадаа зогсохгүй байх зэргээр болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ хамгаалахыг ОБЕГ-аас анхаарууллаа.
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул найдвартай байдлыг шалгах,
- Осгож, хөлдөхөөс сэргийлж дулаан хувцаслах,
- Аян замд гарахдаа тээврийн хэрэгсэлдээ нэмэлт дулаан хувцас, гар чийдэн, анхны тусламжийн хэрэгсэл авч явах,
- Хөдөө орон нутгийг зорихдоо цасны гинж бэлтгэх, машиныхаа хөлдөлтийн төвшинийг шалгах,
- Авто замд мөстөлт үүсэх тул огцом тоормослох, хурдтай зорчихоос зайлсхийх,
- Эрс хүйтрэл нь гал түймэр гарах болон, нүүрстөрөгчийн дутуу ислийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс та аюулгүй халаалтын эх үүсвэр ашиглаж байгаа эсэхээ шалгах,
- Мөн илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, өндөр настай хүмүүс халтирч унахаас болгоомжлох,
- Тэжээвэр амьтдыг хамгаалах зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй.
