Сүүлийн үед цахим орчинд танил, найз нөхөд, хамаатан садны Facebook хаягнаас “Би андуураад 6 оронтой кодоо чамруу явуулчихлаа”, чи ямар дугаар дээр байгаа вэ, утсанд чинь ирсэн 6 оронтой кодыг явуулаад өгөөч” гэх мэт тайлбараар иргэдийг төөрөгдүүлж, Facebook хаягт нь хууль бусаар нэвтэрч, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгдэж байна.
Таны утсанд ирсэн 6 оронтой нууц кодыг асууж авснаар тухайн хаягт нэвтэрч, нууц үгийг сольж таныг нэвтрэх боломжгүй болгодог. Үүний дараа таны Facebook хаягийг ашиглан найз нөхөд, гэр бүл, хамаатан саданд чат бичиж мөнгө гуйх, яаралтай тусламж хэрэгтэй мэтээр итгэл төрүүлж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байна.
Иймд иргэн та бүхэн,
- Утсанд ирсэн 6 оронтой нууц кодыг хэнд ч бүү дамжуул
- Танил хүн байсан ч код асуувал залилан байж болзошгүй
- Ийм төрлийн чат, дуудлагад итгэхгүй байх
- Сэжигтэй тохиолдолд Facebook нууц үгээ даруй солих, 2 шатлалт баталгаажуулалт идэвхжүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
