Алба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа


Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.19-25/ нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 122 удаагийн дуудлага бүртгэсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 11 иргэний амь насыг авран хамгаалж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Нийт дуудлагын 111 нь обьектын гал түймэр, 2 нь газар хөдлөлт, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *