Сурагчдын амралт дуусаж, цагаан сарын баяр дөхсөнтэй холбоотой нохой устгалын ажлыг нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд эрчимтэй зохион байгуулж эхэллээ. Ингэхдээ 06:00-22:00 цагийн хооронд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сул чөлөөтэй явж байгаа нохойнуудыг хүзүүвчтэй, хүзүүвчгүй, үүлдэр зэргийг харгалзахгүй устгах аж. Иймд иргэдийг нохойгоо хашаандаа уях, гэрээсээ гаргахгүй сул чөлөөтэй орхихгүй байхыг санууллаа.
Баянзүрхэд 06:00-22:00 цагийн хооронд нохой устгана
