“Мөсний загасчлалын Дархан цом–2026” тэмцээнд 18 баг өрсөлдөж аваргаа тодрууллаа


Мөсний загасчлал нь байгальд ойр, адал явдалт тусгай сонирхлын аялал жуулчлалын нэг төрөл юм. Энэхүү үйл ажиллагаа нь зөвхөн загас барихаас гадна амралт, туршлага, соёлын аяллыг хослуулдгаараа онцлогтой.

Дархан-Уул Аймагт 11 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй мөсний загасчлалын “Дархан цом–2026” тэмцээн 2026 оны 01 дүгээр сарын 24–25-нд Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Түшиг-Уул” ХХК-ийн хиймэл нууранд боллоо.

Тэмцээнд нийт 18 багийн тамирчид оролцож, ур чадвар, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдсөнөөс дараах баг, тамирчид шилдгээр шалгарлаа. Үүнд:

Хувийн дүнгээр:

  • 1-р байр – Цэнгэг клуб: Ц.Хашчулуун, Т.Батбаяр, Б.Төгөлдөр
  • 2-р байр – Алгана клуб: Д.Батсайхан, С.Өнөрсайхан, Э.Билэгсайхан, Т.Ууганбаяр
  • 3-р байр – Найзууд-2 клуб: Б.Балхүү, С.Хүсэлжаргал, М.Баттулга
  • 4-р байр – Дархан-2 клуб: М.Баятогтох, Г.Зоригтбаатар, Н.Отгонтөмөр
  • 5-р байр – Найзууд клуб: Ж.Мөнхтөр, Б.Батбилэг, Н.Отгонбаяр

Шилдгээр шалгарсан баг, тамирчдыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *