С.Ариунболд: Өдөрт 40-43 түргэний машин үйлчилгээнд гардаг. Үүнийг 60-80 болгож байж хүлээлт үүсэхгүй


НИТХ-ын Зөвлөлийн хуралдаан Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаа. Энэ үеэр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга С.Ариунболд,

“Улаанбаатар хотод 1,700,000 хүн амьдарч байна гэж тооцвол нийт 170 түргэн тусламжийн машин буюу 170 баг байх ёстой гэж үздэг. Гэвч нийслэл хотод өдөрт 40-43 баг гарч байгаа учраас түргэн тусламж хүлээгдэж байгаа. Яагаад хүлээлт их үүсэж байна вэ гэхээр, оргил цаг буюу 18:00-00:00 цаг хүртэл дуудлага их ирдэг учраас яаралтай дуудлагаас бусад тохиолдол 1 цаг хүртэл хүлээгддэг. Тиймээс өдөрт дор хаяж 60 баг болгоход хүлээгдэл буурна. Бүр 80 баг хүртэл нэмэгдвэл, Улаанбаатар хотод түргэн тусламж хүлээгдэхгүй байх боломжтой. Түүнээс гадна манай түргэний тэрэгний тоноглол 40-45 хувь байдаг. Энэ нь маш хангалтгүй үзүүлэлт юм” гэлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *