63-р сургууль “Түлшний мөнгөгүй” гэх шалтгаанаар автобусаа явуулаагүйгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хичээлдээ явж чадахгүй байна


Сурагчдын 12-р сарын 15-наас эхэлсэн өвлийн амралт дуусаж, өнөөдрөөс хичээлдээ явж эхэлсэн. Тэгвэл зарим сургуулийн автобус явахгүй байгаа талаар мэдээлэл бий. Тухайлбал тусгай хэрэгцээт буюу хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдүүдийн 63-р сургуулийн  автобус явахгүй байгаа талаар эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл 1111 төвд гомдол гаргажээ. Мөн автобус нь явахгүй байгаагаас үүдэн өнөөдөр хичээлдээ явж чадаагүй хүүхдүүд ч байгаа юм.

Бид ерөнхий боловсролын 63-р сургуулийн нягтлан бодогчоос уг мэдээллийг тодрууллаа.

-Сургууль амрахаас өмнө автобус явж байсан уу?

-Тогтмол биш ч хааяа хааяа явдаг байсан.

-Ямар шалтгааны улмаас сургуулийн автобус явахгүй байгаа вэ?

Манай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй 380 орчим хүүхэд сурдаг. 2 автобустай. Гэтэл өнөөдрөөс бүх сургууль “Үдийн цай”-ны төсвөөс өөр төсөвгүй болчихсон. Сургуулийн хэрэглээний зардлын санхүүжилтийг Боловсролын яам олгодог. Гэтэл 7-8 сараас хойш бидний хэрэглээний зардал хуримтлагдсан. Түлшний талонгүй учир автобус явах боломжгүй байна. Асуудал хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *