Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар БНСУ-ын иргэн, “Баяннуур аврах хөдөлгөөн”-ий тэргүүн Ин Мюн Жинийг төрийн дээд Алтангадас одонгоор шагналаа. Тэрбээр цөлжилтөд нэрвэгдэж, ширгэх аюултай байсан Булган аймгийн Баяннуур сумын нуурыг мод тарих аргаар авран хамгаалснаас гадна Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудыг сурч боловсрох боломжоор ханганж, БЗД-т хүүхэд хөгжлийн таван төвийг нээжээ.
Шагналыг Шинжлэх ухаан, технологи, инновацын үндэсний хорооны ажлын албаны дарга, доктор Д.Батчулуун гардуулан өгсөн бөгөөд дараагийн хамтран ажиллах ажлын талаар хэлэлцээ. Мөн энэ үеэр “Баяннуур аврах хөдөлгөөн”-ий тэргүүн Ин Мюн Жин “Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулж байгаадаа баяртай байна. Энэ бол дан ганц миний хичээл зүтгэл биш, маш олон хүний, баг хамт олны минь хамтын үр шим шүү” гэлээ.
Түүний хувьд 25 жилийн турш манай улстай хамтран ажиллаж байгаа юм. Түүнчлэн энэхүү ажлын хүрээнд Монгол, Солонгос хоёр улсын хамтын ажиллагаа сайжирч байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
