Булган аймгийн Булганаас бусад суманд үргэлжлүүлэн цахилгаан хязгаарлана


Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний чадлын дутагдал үүссэнтэй холбоотойгоор эрчим хүчний нэгдсэн сүлжээнд аваарийн горим үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-иас хязгаарлалтын горимын ажиллагааны зааврыг баталж, аймгуудыг багцуудад хуваарлан цахилгаан хэрэглээнд хязгаарлалт хийхээр болсон.

Тус горим ажиллагааны 12 дугаар багцад Булган аймгийн сумдын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг Булган, Хялганат, Сансар дэд станцууд хамрагдсан бөгөөд Булган сумаас бусад бүх сумдын хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчний хязгаарлалт үргэлжлэн хийгдэх мэдээллийг ирүүллээ.

Тиймээс иргэд, ААН-үүд та бүхнийг бэлтгэлтэй байхыг анхааруулъя гэж мэдэгджээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *