БНСУ-ын шүүх Ерөнхийлөгч асан Юн Сук Ёлын эхнэр Ким Гён Хиг авлигын хэрэгт буруутай гэж үзэн 20 сарын хорих ял оноолоо


БНСУ-ын шүүх Ерөнхийлөгч асан Юн Сук Ёлын эхнэр Ким Гён Хигийн шүүх хурал өнөөдөр эхэлсэн ба түүнийг сүмээс авлига авсан хэрэгт буруутай гэж үзэн 20 сарын хорих ял оноожээ.

Түүний шүүх хурлыг Өмнөд Солонгост шууд дамжуулж байна. Түүний нөхөр, БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сок Ёл 1-р сарын 16-нд 5 жилийн хорих ял авсан юм. Энэ нь БНСУ-ын түүхэнд ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай байсан хосууд хоёулаа хорих ял авсан анхны тохиолдол болжээ.

Мөн шүүхээс Ким Гён Хид 12 сая воны торгууль ногдуулсан байна. Ким Гён Хиг хувьцааны залилан хийсэн, сонгуулийн үйл явцад хууль бусаар нөлөөлсөн, авлига авсан зэрэг 3 хэрэгт буруутган шүүж байгаа аж.

Эх сурвалж: Korea Times


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *