“ДЦС-IV”-ийн 7-р зуухны халах гадаргууд гарсан үлээлтийг засварлах мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын түлш дамжуулах системийн доголдолтой холбогдуулан өчигдрөөс эхлэн нийслэлд дахин цахилгаан хязгаарлаж эхэлсэн. Ингэхдээ 08:00-00:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлалт хийх хуваарийг гаргасан. Тэгвэл орон сууцны СӨХ-ноос оршин суугчдынхаа аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан тасрах цагийн хуваарьтай сайтар танилцаж, цахилгаан тасрах дөхсөн цагт лифтэнд суухгүй байхыг сануулж эхэллээ. Тухайлбал, “Алтай” хотхоны СӨХ-ноос дараах байдлаар сануулжээ. Учир нь нэгдүгээр сарын 20-ноос эхлэн цахилгаан хязгаарлаж эхлэх үеэр тус хотхоны лифтэнд цахилгаан тасалсан үеэр 3 хүн гацсан тохиолдол гарчээ.

