БНСУ-ын Төмөр замын сургуульд тэтгэлэгтэй суралцах боломжтой боллоо


Монгол Улсын Зам, тээврийн яам болон БНСУ-ын Дуньян их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд 2026-2027 оны хичээлийн жилийн тус сургуулийн бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрт бүртгэж эхэллээ. Хоёр дахь удаагаа зарлагдаж буй уг тэтгэлэгт энэ удаад нийт 30 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулна.

БҮРТГҮҮЛЭХИЙГ ХҮСВЭЛ ЭНД ДАРНА УУ.

Монгол Улсын Зам Тээврийн Яам болон БНСУ-ын Дуньян их сургууль хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Монгол Улсын төмөр замын салбарын хүний нөөцийг бэлдэх, 2 улсын төмөр замын технологийг боловсронгуй болгох зорилготой.

Дуньян их сургууль нь Yeongju болон Dongducheon гэх хоёр кампустай бөгөөд Cолонгоc улс дахь хамгийн анхны төмөр замын сургууль юм.

Дуньян их сургууль нь 5 салбар сургууль, 2 төв байр, 27 тэнхим, 18 харья байггууллага болон 15 эрдэм шинжилгээний судалгааны хүрээлэнтэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *