Таксинд явах нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэж, хүчиндсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ


Цагдаагийн байгууллагад 1-р сарын 5-нд СХД-ийн 31-р хороо, ЧД-ийн 16-р хороонд таксигаар үйлчлүүлэхдээ эд зүйлсээ дээрэмдүүлж, хүчиндүүлсэн гэх дуудлагыг бүртгэжээ. Хэргийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж “Тоёота Приус-30” маркийн автомашинаар таксинд явах нэрийдлээр өглөө эрт таксигаар ажилдаа явдаг эмэгтэйчүүдийг олзолж хүчиндэж, эд зүйлсийг нь дээрэмдсэн байж болзошгүй 19-22 насны хоёр этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна. Иймд иргэдийг баталгаатай таксигаар үйлчлүүлж, аюулгүй байдлаа хангахыг санууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *