“Путин Украин руу 7 хоног довтлохгүй” гэж Трамп мэдэгдэв


Украины нийслэл Кеив хотод өчигдрөөс эхлэн, агаарын хэм Целсийн -24 градус хүртэл хүйтэрч, дараагийн өдрүүдэд хүйтний илч эрс чангарахаар байгаа юм. “Путин энэ асар хүйтэн 7 хоногийн хугацаанд Украин руу довтлохгүй байхаар зөвшөөрсөн” гэж Трамп мэдэгдлээ. ОХУ энэ тал дээр ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

Тэгвэл Украины Ерөнхийлөгч Зеленский Трампын мэдэгдлийг сайшааж, ОХУ-ын талыг амлалтаа биелүүлэх байх гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Трамп ОХУ-ын талыг дайралтаа түр зогсооно гэж мэдэгдсэн ч яг хэзээ зогсоохыг хэлээгүй байна.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *