Гал түймэр, гамшиг ослын хохирлыг бууруулах, урьдчилан сэргийлэх менежментийг сайжруулахад Онцгой байдлын газрын шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийг байгуулах шаардлага үүсээд байгаа аж. Энэ талаар НОБГ-ын дэд дарга бөгөөд Ажиллагааны удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Батбаяр, “Шуурхай удирдлагын төв байгуулснаар өдөр тутмын хяналт сайжирна, гамшиг осол, гал түймрийн үед нөхцөл байдлыг шууд дамжуулах, шуурхай удирдлага, зохицуулалтаар хангагдана, эрсдэлт байршлыг тодорхойлж, хохирлын хэмжээг бууруулна, гамшгийн мэдээллийн нэгдсэн сантай болно, гал түймэр, ослын дуудлагад очих хугацааг дунджаар 3–5 минутаар богиносгонох ач холбогдолтой гэнэ. Мөн хүний амь нас, эд хөрөнгийн хохирлыг бууруулахаас гадна ОБЕГ, НЗДТГ, нийслэлийн Онцгой комиссыг бодит мэдээллээр хангах юм. Шуурхай удирдлагын нэгдсэн төвтэй болсноор бэлэн байдал 50, алба хаагчдын аюулгүй байдал бүрэн хангагдана” гэлээ.
Э.Батбаяр: ОБГ-ын шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийг байгуулах шаардлагатай
