E-Business систем хуулийн этгээдийн нэр баталгаажуулах үйлчилгээндээ AI технологийг нэвтрүүлжээ. Ингэснээр бизнес эрхлэгчдийн сонгосон нэр давхардсан, бүртгэлтэй байгаа эсэхийг хиймэл оюуны тусламжтайгаар шуурхай, шалгах боломж бүрдэж буй юм. Мөн нэр баталгаажуулах үйл явц илүү хурдан, хялбар болж байгаа аж.
“E-Business” Аппликейшнийг ашигласнаар, нийт 953 төрлийн үйлчилгээг гар утсаараа авна. Жишээлбэл,
- Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах үйлчилгээг хиймэл оюунд суурилсан шалгуураар хялбар, найдвартай авах,
- Төрд бүртгэлтэй хуулийн этгээдийн мэдээллээ гар утаснаасаа хянах, удирдах,
- 29 төрлийн лавлагаа, тодорхойлолт, цахим баримт бичгийг шуурхай авах,
- Танилт нэвтрэлтийн ДАН системийн эрхийн бүртгэлээр нэвтрэлт, баталгаажуулалт
- QR кодоор баталгаажсан лавлагаа, тодорхойлолт ашиглах,
- Төрийн үйлчилгээний төлбөрийг нэг дороос төлж гар утаснаасаа бизнесээ хянаж, удирдана.
