Монголбанк 2026 оны 1 дүгээр сард 1.9 тонн үнэт металл худалдан авчээ. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 61 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 456.9 кг алт худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 50.2 хувиар өссөн үзүүлэлт.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг Дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Энэ оны 1 дүгээр сард алтны үнэ дунджаар 539,587.33 төгрөг байв.

