Эпштейний хэрэгт Билл Клинтон нэр холбогдож, Хиллари Клинтонтой хамт мэдүүлэг өгөхөөр болжээ


АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон болон түүний эхнэр, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нар бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон Жеффри Эпштейн агсны хэрэгтэй холбоотой Конгрессын мөрдөн шалгалтад мэдүүлэг өгөхийг зөвшөөрчээ. Билл Клинтоны Тамгын газрын орлогч дарга асан энэ мэдээг олон нийтийн сүлжээнд баталж, “Ерөнхийлөгч асан болон төрийн нарийн бичгийн дарга асан хоёр ирж мэдүүлэг өгнө” гэж бичсэн байна.

Эпштейний материалуудыг АНУ-ын Хууль зүйн яам олон нийтэд ил болгосон. Түүн дотор Билл Клинтоны зураг байв. Гэсэн ч тэр ямар нэгэн хууль бус зүйл хийгээгүй хэмээн үгүйсгэсээр ирсэн билээ. Эпштейний бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн талаар мэдээгүй гэдгээ Билл Клинтон удаа дараа мэдэгдэж байв.

Хууль зүйн яамнаас ил болгосон Эпштейний материалууд дотор Билл Клинтон Эпштейнтэй хамт, мөн түүний эдлэнд байгаа дүрс бичлэг, зургууд байгаа аж. Нэг зурагт Билл Клинтон усан санд сэлж байгаа нь, өөр нэг зурагт тэрбээр толгойныхоо ард гараа дэрлэн халуун усанд хэвтэж байгаа нь буужээ.

Билл болон Хиллари Клинтон нар хэзээ мэдүүлэг өгөх нь тодорхойгүй байна. 1983 онд Жералд Форд Конгрессын хороонд мэдүүлэг өгчээ. Түүнээс хойш Ерөнхийлөгч асан хүн анх удаа тус хороонд мэдүүлэг өгөх гэж байна.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *