Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна


“10 хүртэлх насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх аргачлал” сургалтыг 2025 онд 150 цэцэрлэгт зохион байгуулж, 11,000 эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хамруулжээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 700 гаруй удаагийн сургалтаар 60,000 орчим эцэг эх, асран хамгаалагч тус сургалтад хамрагдсан байна.

2025–2026 оны хичээлийн жилээс эхлэн “Хүүхэд зорчиж байна” ТББ-тай хамтран сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж буй 2 настай хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчдыг сургалтад хамруулахаар төлөвлөсөн байна.

Цаашид тус сургалтыг хүүхдийн ахуйн осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх аргачлал болгон өргөжүүлэх юм. Жил бүр дунджаар 50,000 орчим хүүхэд ахуйн осол эндэгдэлд өртдөг бөгөөд тэдгээрийн 80.1 хувь нь эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналтад байх үедээ өртсөн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *