“Минтонетт Говь”, “Төв Миг Вулвс” цувралыг тэргүүлсээр…


Үндэсний Дээд лигийн медалийн төлөөх хоёр тоглолтууд болж өндөрлөлөө. Хоёр дахь ээлжийн тоглолтод Мега Старс хожил байгуулж цувралыг тэнцүүлсэн бол Хилчин Ти Жи цувралыг 1:1 болгож тэнцүүллээ. Харин аваргын төлөөх тоглолтод Төв Миг Вулвс, Минтонетт Говь хоёулаа хожил байгуулж 2:0 гэсэн харьцаатай цувралыг тэргүүлж байна. Эдгээр тоглолтыг NSports болон PSN 5 сувгаар шууд дамжуулан үзүүлж байна.

Тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчид

  • Sono – Таны санхүүгийн хэрэглээг зогсоохгүй!
  • Oyu Tolgoi – Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе!
  • DDish – Оюуныг гэрэлтүүлнэ!

Винит Жером 33 оноо авч баг нь хожлоо

Төв МИГ Вулвс дөрвөн ээлжийн тоглолтод Алтайн Барсыг буулган авснаар аваргын төлөөх цувралыг 2:0 харьцаатай тэргүүлж эхэллээ. Тоглолтын агуулгын хувьд хоёр баг ойролцоо өрсөлдөөнийг үзүүлсэн ч сетийн төгсгөлд Төв Миг Вулвс оноо авч чадаад байлаа. Мөн импорт тоглогч Винит Жеромын хүчтэй довтолгоонууд тоглолтын төгсгөлийг шийдэж байв. Цувралын хоёр дох тоглолтын шилдгээр Винит Жером тодорсон. Түүний хувьд нийт 33 оноо авснаас 29 довтолгоо,  3 хаалт, 1 оновчтой давуулалт гүйцэтгэсэн юм. 33 настай Энэтхэг тоглогч Төв Миг Вулвсийн довтолгооны хамгийн гол сонголт болоод буй. Энэтхэгийн үндэсний волейболын шигшээ багт тоглож байсан төдийгүй PVL лигт тоглодог дээд түвшний ур чадвартай тамирчин юм. Энэ жил Энэтхэг, Пакистан, Япон, АНУ зэрэг олон улсаас шилдэг импорт тоглогчид ирсэн. Тухайлбал финалд шалгараад буй Хилчин Алтайн барсад Мурад Жехан Энэтхэг тоглогч бий. Тэрбээр өндөр ур чадвартай, дээд түвшний тоглогч гэдгээ улирлын турш хангалттай харуулсан. Харин финалын шатанд Энэтхэг улсын хоёр тоглогчид нэгнийхээ өөдөөс ямар хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэх нь тун сонирхолтой. Одоогоор Винит Жером арай давуу байдалтай цувралыг үргэлжлүүлж байна. Дараагийн тоглолтуудаас Мурад Жехан тэргүүтэй Алтайн барс яаж орж ирэхийг харцгаая.

Минтонетт Говь цувралын хоёр дох хожлоо байгууллаа

Хобби эйс хагас шигшээ цувралд тун сайн тоглолтыг үзүүлж Хөвсгөл Севен Старсыг буулгаж авсан. Харин финалын шатны тоглолтод дараалан хоёр ялагдлаа. Ингэхдээ нэг сетийн хожил ч авч чадсангүй. Тэдний хамгаалалт довтолгоо муу гэхээс илүү Минтонет Говийн хамгаалалт, довтолгоо, багийн ойлголцол илүү сайн байгаа нь хожил байгуулахад гол нөлөө үзүүлж байна. Цувралын хоёр дох тоглолтын шилдгээр 15 довтолгоо, 1 хаалт, 1 давуулалт амжилттай гүйцэтгэсэн Оноүэ Мизүхо тодорсон. Түүний хувьд довтолгоо дээр илүү идэвхтэй байлаа.

Мега Старс цувралыг тэнцүүлэв

Заавал хожих ёстой тоглолтод хожих ёстой баг нь хожлоо. Ингэснээр хоёр багийн хүрэл медалийн төлөөх цуврал дахин эхэлж байна. Түрүүлж 3 хожсон баг нь Хүрэл медалийн эзэд болох учраас тоглолт бүрд хожил авах нь чухал. Тиймээс аваргууд өмнөх тоглолтын алдаагаа засаж, Дархан Могулсыг хожиж чадлаа. Хожигдсон бол цувралын гурав дахь тоглолт аваргуудын хувьд маш хүнд тоглолт болох нь ойлгомжтой. Тоглолтын арга барил, сэтгэл зүйн хувьд ч хүнд нөхцөлд орно. Цувралын хоёр дох тоглолтын шилдгээр 29 оноо багтаа авчирсан Андрей Колесник тодорлоо.Тэрбээр 26 оноог довтолгоогоор авч 3 оноог хаалтаар авчээ. Анх удаа лигт өрсөлдөж байгаа залуу багийг өнгөрсөн улирлын аваргууд буулгаж чадах уу?


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *