Осол гаргаад зугтсан жолоочийг 100,000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 1 жилээр хасдаг боллоо


Зам тээврийн осолд холбогдсон жолооч ослын газрыг орхиж зугтаасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7–18 дахь заалтад зааснаар буюу өмнө нь зөвхөн 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт үйлчилж байсан. Тэгвэл зөрчлийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр ослын газрыг орхиж зугтаасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, мөн 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалт хэрэгжиж эхлээд байна.

Иймд жолооч, иргэдийг замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрмийг чанд мөрдөж, осол, зөрчил гарсан тохиолдолд хариуцлагатай хандахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *