Энэтхэг улс ОХУ-аас нефть худалдаж авахаа больжээ. Ингэснээр Энэтхэгт ногдуулсан 50%-ийн татвараа АНУ 18% болгож буурууллаа.
Энэтхэг улс өнгөрсөн оны 8-р сард ОХУ-ын газрын тосыг худалдаж авсан. Үүнийг нь АНУ “Дайныг санхүүжүүлэхэд тусалж байна” хэмээн Энэтхэгийг буруутгаж, бараа бүтээгдэхүүнүүдэд нь ногдуулсан татвараа 50% болгож өсгөсөн юм. Энэтхэг улс үүнээс хойш АНУ руу экспортлох бүтээгдэхүүнүүддээ хамгийн өндөр татвар төлөгч орон болжээ.
Тэгвэл Трамп даваа гарагт Энэтхэгийн Ерөнхий сайдтай утсаар ярьсныхаа дараа “Нарендра Моди ОХУ-аас газрын тос худалдан авахаа больж, АНУ-аас илүү их газрын тос худалдаж авахаар тохирсон” гэж мэдэгджээ. Үүний дараа Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди “Энэ гайхалтай мэдэгдэлд Энэтхэгийн 1.4 тэрбум хүний өмнөөс талархаж байна” гэж хэлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Энэтхэг, Европын Холбоо хоорондоо арилжих бүх бараа бүтээгдэхүүнийхээ 80-90 хувийг татваргүй болгох гэрээ байгуулжээ. Энэ нь Энэтхэгийн сүүлийн 4 жилд хийсэн арилжааны татварыг бууруулах 9 дэх гэрээ болсон байна.
Эх сурвалж: BBC
