Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр даахаар хуульчилсан байдаг. Гэхдээ төсвийн хүрэлцээгүйгээс дээрх шийдвэр хэрэгжээгүй байгаа юм. Сангийн яамнаас дээрх асуудал төсөвт ачаалал их хэмжээгээр буюу жилд 30 тэрбум төгрөгийн ачаалал үүсгэх тухай мэдэгджээ. Малчдын тэтгэврийн даатгалын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хараахан хэлэлцээгүй байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд “Малчдыг дэмжих үүрэг төрд бий” хэмээн тайлбарлаж байна. “Олон улсад хөдөө аж ахуйн салбараа бодлогоор дэмждэг онцлогтой” хэмээн тэр мэдэгдсэн юм.
