Монгол орны нийт газар нутгийн 76 орчим хувь цөлжилттэй гэх судалгаа бий.Тэгвэл цөлжилт, газрын доройтлын асуудлыг шийдэх хүрээнд СОР 17 хурлыг Монголд ирэх наймдугаар сард зохион байгуулах юм. Энэ хүү хурлаар 1,5 тэрбум ам. долларын санхүүжилтийг татан төвлөрүүлэхээр тооцоолжээ. Үүний үр дүнд 2030 он гэхэд 1,4 га газрыг нөхөн сэргээх боломжтой юм. Иймд Монгол Улсад газрын доройтлыг даван гарч байгаа олон улсыг туршлагыг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатайг НҮБ-ын конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад онцоллоо.
СОР17 бага хуралд бид хэрхэн бэлдэх талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, УИХ-ын гишүүн Б.Батбаатар хэлэхдээ “ СОР17 бага хурлаас өмнө Засгийн газар яаж ажиллахаас шалтгаалж, хэр хэмжээний хөрөнгө оруулалт татах нь шалтгаална. Мөн СОР17-ын Ерөнхийлөгчөөр байгаль орчны талаар мэдлэгтэй, мэргэшсэн хүнийг сонгох шаардлагатай” гэлээ. Цөлжилтөөс үүдэн монголд шар шороон шуурганы давтамж нэмэгдсэн гэж судлаачид үздэг байна. Цаашлаад дэлхийд аюул занал хийсэн ган, цөлжилт, газрын доройтол нь улс үндэстний дүрвэгсдийн тоог нэмэгдүүлэхэд нөлөөлж байгааг НҮБ-аас дурджээ. Иймд хүн төрөлхтний сайн сайхны төлөө хүн бүрийн оролцоо чухал. Монголд болох СОР17 бага хурлаар залуучууд, судлаачдыг түлхүү оролцохыг уриалсан юм.
