Дулаанхаан тосгон ковштой боллоо


Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгон ковштой болсноор өвлийн улиралд цасанд боогдсон зам, талбайг чөлөөлөх, малчид руу чиглэсэн зам гаргах, айл өрхийн орц гарцыг нээх, хаврын шар усны үерийн үед далан шуудуу татах зэрэгт ашиглахаар болж байна.

Мөн ой, хээрийн түймэр гарсан тохиолдолд галын зурвас гаргах, түймрийн тархалтыг сааруулах, унтраах үйл ажиллагаанд ашиглах боломж бүрдэж, орон нутгийн гамшиг, онцгой байдлын үеийн бэлэн байдлыг сайжруулах зэрэг ач холбогдолтой юм байна. Уг ковшийг иргэдийн хүсэлтээр Сангийн сайд Б.Жавхлан илгээжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *